Бидний тухай

ABOUT OUR COMPANY

Коала Күүп Премиум ХХК

Коала Күүп Премиум ХХК нь БНСУ-ын Arpeggio, Inspring, Cozynest брэндийн чанартай ор дэрний хэрэгслийг Монголын хэрэглэгчдэд хүргэдэг компани юм.

BETTER SLEEP. BETTER LIVING.

OUR MISSION

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

Чанартай ор дэрний хэрэгслээр дамжуулан эрүүл нойрны соёлыг төлөвшүүлж, хэрэглэгч бүрийн амьдралын чанар, тав тух, аз жаргалыг нэмэгдүүлэх.

OUR VISION

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Монголын дээд зэрэглэлийн ор дэрний хэрэгслийн зах зээлд тэргүүлэгч, хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн брэнд болж, олон улсын чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн зөвлөгөө, нойрны тав тухын цогц шийдлээрээ танигдсан компани болох.

OUR STRATEGY

БИДНИЙ СТРАТЕГИЙН 3 ЧИГЛЭЛ

01 / QUALITY

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧАНАР

Олон улсын стандартад нийцсэн, чанартай материал, тав тух, аюулгүй байдлыг эрхэмлэсэн бүтээгдэхүүн санал болгох.

02 / EDUCATION

ХЭРЭГЛЭГЧИЙН БОЛОВСРОЛ

Чанартай нойр, нойрны эрүүл ахуй, бүтээгдэхүүний зөв сонголтын талаарх мэдлэгийг түгээх.

03 / EXPERIENCE

ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГА

Бүтээгдэхүүн сонгохоос эхлээд худалдан авалтын дараах үйлчилгээ хүртэлх бүх үе шатанд сэтгэл ханамж, итгэлцэл бий болгох.

Бидний тухай

Бүтээгдэхүүний онцлог

Arpeggio брэнд нь өөрийн гэр бүлдээ ор дэрний хэрэгсэл үйлдвэрлэж байна гэсэн итгэл үнэмшлээр бүх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

Хэрэглэгчдэдээ эрүүл тав тухтай унтахын аз жаргалыг мэдрүүлэхийн тулд байгалийн гаралтай эко материал үйлдвэрлэлдээ ашигладаг. Arpeggio нь БНСУ болон олон улсын чанарын шаардлага хангасан байгальд ээлтэй, өндөр технологийн материалаар үйлчлүүлэгчдэдээ тав тухтай эрүүл унтаж, амрах боломжийг олгодог.

Манай бүх бүтээгдэхүүнүүд олон улсын ISO стандартын дагуу үйлдвэрлэгддэг

Байгалийн гаралтай органик материалаар хийгддэг

Агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг

Гэрийн нөхцөлт угааж хэрэглэх боломжтой

Нягтаршил өндөртэй материалтай

Нян бактери үржүүлддэггүй

Байгальдаа буцаад хурдан задардаг

Хөнгөн, зөөлөн дулаан

Олон улсын болон БНСУ-ын стандартаар баталгаажсан

Харшлын эсрэг, хачиг нэвтрүүлддэггүй

Arpeggio Brand

Arpeggio нь ор дэрний цагаан хэрэглэлийн 20 гаруй жилийн туршлагатай, Солонгос улсын хэмжээнд 250 гаруй салбар дэлгүүртэй дээд зэрэглэлийн ор дэрний цагаан хэрэглэлийн брэнд юм.
MMS Co.Ltd нь "Гэр бүлдээ ор дэрний цагаан хэрэглэл хийж өгнө" гэсэн итгэл үнэмшилтэйгээр байгальд ээлтэй технологи ашиглан, дээд зэргийн чанартай материалаар, нарийн нямбай үйл явцтай үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулсаар 30 гаруй жил болж байна.
Жил бүр олон улсад зохиогддог дизайны семинарт оролцсноор MMS Co.Ltd нь орчин үеийн дизайны чиг хандлагыг брэнддээ тусгаж хэрэглэгчиддээ өндөр чанартай бүтээгдэхүүн танилцуулах замаар шинэчлэгдсэн амьдралын хэв маягийг бий болгосоор ирсэн. Бид цаашдаа эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, олон улсын стандартыг хангасан байгалдаа ээлтэй брэнд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэн ажиллахыг зорин ажиллаж байна.