Faq

Түгээмэл асуулт & хариулт

Аль улсын бүтээгдэхүүн вэ?

Солонгосын ARPEGGIO брэндийн албан ёсны борлуулагч.

Танай бүтээгдэхүүний даавуу талууд юу вэ?

Материалын хувьд Ханжи коллеган, цэвэр хөвөн даавуу болон тэнсэл гэх зэрэг 100% байгалийн гаралтай материалаар хийгддэг. Нян бактери үржүүлдэггүй, хачиг нэвтрүүлдэггүй, маш өндар нягтаршилтай даавуугаар хийгддэг гэдгээрээ онцлог юм. Мөн АНУ-ын GRS стандартаар баталгаажсан микрофайбер, эрдэнэ шишийн хөвөн болон тэнсэл дүүргэлтүүдийг өргөнөөр бүдээгдхүүндээ ашигладаг. Олон улсын болон БНСУ-ын стандартуудын дагуу үйлдвэрлэгддэг хүний биед хор нөлөөгүй бүтээгдэхүүнүүд юм.

Бүтээгдэхүүнээ хэрхэн угааж арчлах вэ?

30 градус ба түүнээс доош градусын усанд зөөлөн угаалгын горим дээр тохируулан угааж , нарны шууд тусгалаас хол хатаана. Өндөр температурын хатаагч хэрэглэхийг хориглоно.

Хөнжлийн доторх дүүргэлт нь юу вэ?

АНУ-ын GRS стандартаар баталгаажсан микрофайбер, эрдэнэ шишийн хөвөн болон тэнсэл дүүргэлтүүдийг өргөнөөр бүдээгдхүүндээ ашигладаг.

Танайд ямар дэрний сонголтууд байдаг вэ?

Soolmoro-н эрүүл мэндийн дэр 40*60, 50*70, Deep sleep буюу гүн нойрны дэр, classical 60*38, 5 angle 59*30, Cervical Vertebral 60*34, Бор будааны дэр

Материалуудын онцлог

Танайд худалдаалагдаж буй бүтээгдэхүүнд ямар материалаар хийгддэг вэ?
Мөн тэдгээрийн онцлог юу вэ?

Ханжи даавуу

Ханжи нь Солонгосын уламжлалт цаасан даавуу юм. Цаасыг ялам модны холтосоор хийдэг ба үүнээс гаргаж авсан утас нь удаан эдэлгээтэй хөнгөн, байгальд ээлтэй, био задралд хурдан ордог. Ханжи даавуу нь хөгц мөөгөнцөр, нян бактери үүсгэдэггүй мөн үнэр шингээдэггүй,уян хатан шинж чанартай.

Ханжи коллаген

Ханжи утаслаг хөвөнд загасны хайрснаас гарган авсан коллеганы амин хүчлүүдийг шингээн боловсруулсан байгалийн модаль даавуу юм. Гоо сайхан талаасаа эмзэг мэдрэмтгий арьсанд тохиромжтой, цочрол үүсгэхгүй, чийгшил агуулсан материал юм.

Цэвэр хөвөн даавуу

100% цэвэр хөвөн даавуу нь ургамлын эслэгээс гаргаж авсан утаслагаар хийгдсэн байгалийн гаралтай материал бөгөөд олон дахин угаасан ч өөрийн бат бөх чанараа алддаггүй. Мөн нянгийн эсрэг бөгөөд хэт их хөлөрдөг бол илүү тохиромжтой байдаг.

Тэнсэл буюу Микро модал

Австри улсын Lenzing грүпп нь Тэнсэл материалыг олон улсад албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг цорын ганц байгууллага юм. Beechwood модноос гаргаж авсан байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн, байгальд ээлтэй, нянгийн эсрэг, чийгийг маш хурдан гадагшлуулдаг материал юм. Тэнсэл (Микро модал) нь торгомсог зөөлөн бүтэцтэй бөгөөд угаах тусам зөөлөрч тансаг хэвээр байдаг.

GOTS-оор баталгаажсан органик даавуу

GOTS (олон улсын органик нэхмэлийн стандартын холбоо)-оор баталгаажсан органик даавуу нь 3-аас дээш жил пестизит, химийн бордоо ашиглаагүй, эрүүл хөрсөнд органик аргаар ургуулсан хөвөнгөөр хийгддэг.

Эко үслэг материал

Эко үслэгийн ширхэг нь нь олон талд чиглэсэн байдаг нь арьсанд хүрэх төдийд л зөөлөн торгомсог мэдрэмжийг төрүүлж, хүний биеийн темтерарутурыг тэнцвэржүүлж унтахад тааламжтай нөхцөлийг бүрдүүлдэг. Шинэлэг хэв маягийг бий болгох нарийн зураасан оёдлыг оруулж өгснөөрөө онцлогтой.

АNTI-ALLERGY

Харшлын эсрэг материал нь маш өндөр нягтаршилтай учир тоосны хачиг, гэрийн тэжээвэр амьтдын үс, мөөгөнцөр зэрэг унтлагын өрөөнд үүсч болох харшил үүсгэгчийг багасгаж өгдөг бөгөөд өд мэт хөнгөн байдаг.

Микрофайбер

Микрофайбер нь агаарыг маш өндөр түвшинд нэвтрүүлэхийн зэрэгцээ эрүүл ахуйн шаардлага хангасан материал юм. Энэхүү утас нь зөөлөн, хүний үснээс ч илүү нарийн бүтэцтэй, өндөр нягтаршилтай бөгөөд дулааныг маш сайн хадгалдаг. Энгийн утаснаас илүү чийгийг шингээх чадвартай бөгөөд хурдан хатдаг тул ойр ойрхон угааж хэрэглэхэд тохиромжтой.

Premium Wool буюу хонины ноос

Дээд зэргийн хонины ноосон даавуу нь биеийн дулааныг маш сайн хадгалж, цусны эргэлтийн сайжруулж, биеийн температурыг тогтворжуулж тав тухтай унтахад тусалдаг. Хачиг нэвтрүүлэхгүй даавуугаар хийгдсэн учир эмзэг мэдрэмтгий арьстай бол хэрэглэхэд тохиромжтой. Амьтны амь нас үрэгдүүлэлгүй түүхий эдийг гаргаж авдаг. Бүтэн жилийн турш хөвсгөр байдлаа хадгалдаг.